2026 оны 8 сарын 23, НямУлаанбаатар25°C
← БуцахЭдийн засаг

“ДНБ-ий зэрэгцүүлэх үнийг хэлхээ индексээр тооцох арга зүй, үр дүн “ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

1212.mn · 2025-07-25 07:00
“ДНБ-ий зэрэгцүүлэх үнийг хэлхээ индексээр тооцох арга зүй, үр дүн “ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Үндэсний Статистикийн Хорооноос эдийн засгийн статистикийн гол хэрэглэгч болох төрийн болон Олон Улсын байгууллагуудад зориулан "Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэлхээ индекст шилжүүлэх арга зүй" сэдэвт ээлжит хэлэлцүүлгийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр ДНБ-ий 2019–2024 оны зэрэгцүүлэх үнийг хэлхээ индексийн аргаар тооцсон арга зүй, тооцооллын урьдчилсан үр дүн, ач холбогдол, мөн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Энэхүү арга зүйг нэвтрүүлэх ажлын хүрээнд Олон Улсын Валютын Сангийн Кавказ, Төв Ази болон Монголын бүсийг хариуцсан Техник туслалцааны төвийн бодит секторын статистикийн зөвлөх Г.Леван 2024 оноос хойш арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажилласан юм.

ДНБ-ий зэрэгцүүлэх үнийг хэлхээ индексээр тооцох нь тогтмол суурь оноор тооцохоос илүү дэлгэрэнгүй, нэмэлт тооцооллыг шаарддаг бөгөөд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг тухай бүр тусгах боломжтой байдгаараа давуу талтай юм.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк, Сангийн яам, Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, шинэ арга зүйгээр тооцсон ДНБ-ий үр дүн, аргачлал, мэдээлэл тархаалт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ