2026 оны 8 сарын 23, НямУлаанбаатар25°C
← БуцахЭдийн засаг

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКСИЙН ТООЦООЛЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ХҮРЭЭНД ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

1212.mn · 2026-06-05 00:00
ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКСИЙН ТООЦООЛЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ХҮРЭЭНД ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

Үндэсний Статистикийн Хороо болон Япон Улсын Статистикийн товчоо хамтран техникийн чадавх бэхжүүлэх сургалтыг 6 дугаар сарын 3-5-нд зохион байгууллаа.

Сургалтаар статистикийн түүврийн арга зүй болон хэрэглээний үнийн индексийн тооцооллын чанарыг сайжруулах хүрээнд харилцан туршлага солилцох боломж олгов. Тухайлбал мэдээллийн найдвартай, шуурхай байдлыг хангах зорилгоор Статистикийн мэдээллийн нэгдсэн санг ( www.1212.mn ) PXWeb платформд шилжүүлж, мэдээлэл цуглуулалтыг автоматжуулахад анхаарч буй энэ үед үнийн статистикт web-scraping аргыг ашиглах талаар туршлага судалж буй нь сайшаалтай хэмээн талууд онцолж байлаа.

Түүнчлэн энэ удаагийн сургалтын хүрээнд Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн индексийн арга зүйн талаар туршлагаас судалсан юм.

Холбоотой мэдээ