2026 оны 8 сарын 23, НямУлаанбаатар25°C
← БуцахЭдийн засаг

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутнууд ҮСХ-ны үйл ажиллагаатай танилцлаа

1212.mn · 2025-10-16 09:30
ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутнууд ҮСХ-ны үйл ажиллагаатай танилцлаа

Дэлхийн статистикийн өдөр (10 дугаар сарын 20) болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойг (10 дугаар сарын 24) угтан их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан нээлттэй өдөрлөг боллоо.

Энэ үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа статистикийн байгууллагын онцлог, шинэчлэл, салбарын цаашдын сорилт, боломжийн талаар танилцууллаа.

Мөн ҮСХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Баасан статистикийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулж, энэ онд зохион байгуулагдаж буй Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн оюутнуудын зүгээс дата өгөгдлийн салбарын ирээдүй, сорилтын талаар сонирхож мөн салбарт ажиллаж буй хүмүүсээс онолын мэдлэгээ бодит байдалд хэрхэн ашиглах талаар асууж байлаа.

Холбоотой мэдээ