2026 оны 10 сарын 21, Лхагва●Улаанбаатар25°C
← БуцахЭдийн засаг

Үндэсний Статистикийн Хороо болон Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл ИБУИНХУ-ын Статистикийн байгууллагад зочлов

1212.mn · 2024-09-11 00:00
Үндэсний Статистикийн Хороо болон Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл ИБУИНХУ-ын Статистикийн байгууллагад зочлов

Үндэсний Статистикийн Хороо нь Азийн Хөгжлийн Банкны туслалцаатайгаар "Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага" төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж буй.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд Үндэсний Статистикийн Хороо болон Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл ИБУИНХУ-ын Статистикийн байгууллагад зочиллоо. Энэ үеэр ИБУИНХУ-ын Статистикийн байгууллагаас өгөгдлийн нууцлал, аюулгүй байдал, ёс зүй, өгөгдлийн чанарын удирдлага, өгөгдлийн засаглал, бодлого, стратеги зэрэг холбогдох сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулж, туршлагаа хуваалцсан юм.

Түүнчлэн ИБУИНХУ-ын Статистикийн байгууллагын дарга, профессор Ян Даймонд ҮСХ, АХБ-ны төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ҮСХ-ны төлөөлөл цаашид өгөгдлийн шинэ эх үүвсэр, их өгөгдлийг ашиглах, захиргааны өгөгдөлд суурилсан хүн амын тооллого, судалгааны чиглэлд харилцан туршлага солилцож, суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Үүнээс гадна холбогдох төлөөлөл Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүхтэй уулзаж, танилцах айлчлалын талаар мэдээлэл өгөв. Мөн "University of Bath"-д зочилж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ